Сайн байна уу,

Монзол ХХК-ийг сонирхон, манай цахим хуудаст зочилж буй танд баярлалаа!

Монзол ХХК нь 100 хувь Монгол компани бөгөөд уул уурхай, эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас гадна барилга, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, зам барилгын салбарт мөн үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Бидний амжилтын түлхүүр бол эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө чин сэтгэлээсээ хамтдаа зүтгэдэг хамт олон минь бөгөөд компанийн зүгээс хамт олноо байнга дэмжиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллах таатай орчин нөхцөлөөр ханган ажилладаг билээ.

Манай Монзол группын охин компаниуд болох Өсөх зоос ХХК, Баялаг энержи ресурс ХХК нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг “Шилдэг 100 аж ахуйн нэгж”-ээр 2014 оноос хойш тасралтгүй шалгарч, улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Компанийн цар хүрээ нэмэгдэх тусам үйлчлүүлэгчид, хамтран ажиллагчид, ажилчид, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага маань нэмэгдсээр байдаг. Тиймээс бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн туршлага, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг төсөл хөтөлбөрүүддээ нэвтрүүлж, ХАБЭА-н хууль тогтоомжийг чанд мөрдөн, хамгийн аюулгүй, таатай ажлын орчныг бүрдүүлэхийн төлөө ажилласаар байна.