Өсөх Зоос Алтанговь ХХК

2018 оноос Хүрэншанд дахь нүүрсний орд газраа түшиглэн ордын нөөцийг иж бүрэн ашиглах, ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс үнслэг, хүхэрлэг зэрэг хорт хольцын агууламж өндөртэй анхдагч нүүрсийг баяжуулан экспортлох, нүүрсний чанарыг дээшлүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор Өсөх Зоос Алтанговь ХХК-ийг байгуулан Нүүрс баяжуулах үйлдвэр барьж ашиглалтанд оруулаад байна.

Өсөх зоос Алтанговь ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр одоогоор 50 орчим ажилтантай туршилтын журмаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн баяжуулсан нүүрсний лабораторийн хариу чанарын өндөр үзүүлэлттэй гарч байна.