Ундрах говь ХХК
Ундрах говь ХХК нь 2018 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой – Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах – барих – ашиглах – шилжүүлэх” төрлийн концессийн гэрээг Монгол улсын Засгийн газартай байгуулан, өнгөрсөн хугацаанд зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж, хөрөнгө оруулалтаа баталгаажуулан, нөхцөл байдлын улмаас саатаад байсан ажлаа удахгүй эхлүүлэхээр шамдан ажиллаж байна.