Секрет Монголс ХХК

2013 онд Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай хамтран Секрет Монголс ХХК-ийг байгуулан, “Монгол үндэстний угсаатны зүйн музейн” цогцолборыг санаачлан, зураг төслийг боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагуудаас дэмжлэг авч, Монгол улсын Оюуны Өмчийн газарт бүртгүүлэн, төслийн ажлыг эхлүүлэхээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийж байна. Музейн цогцолборыг Улаанбаатар хотоос 52 км зайд орших Налайх дүүрэгт харъяалагддаг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар барьж байгуулах бөгөөд зураг төслийг уламжлалт болон орчин үеийн загвар хийцийг уялдуулан гайхалтай шийдэж, түүхийн соёл уламжлалыг бүхлээр нь цогцлоож, жуулчдын урсгалыг нарийн тооцон ерөнхий төлөвлөгөөндөө тусгасан юм.